Sunday, October 25, 2009

Аялал жуулчлалын хөгжил

Монголын аялал жуулчлалын хөгжлийн тухай, ялангуяа хөгжлийн эхэн үеийн тухай асуудал нь нэлээн маргаантай байдаг. Зарим судлаачид Монгол нутаг бол хүн төрөлхтний анх үүссэн өлгий нутгийн нэг мөн, тийм ч учраас энэ нутаг дахь аялал жуулчлалын хөгжлийн эхэн үеийн тухай асуудал нь мөн л тэр үеэс эхлэн яригдах хэрэгтэй гэж үздэг. /Н.Жамсансүрэн, 2002/ Энэхүү үзэл баримтлалын үндэс нь эрт үеийн хүмүүс амьдралын эрхээр /түүврийн аж ахуйн/ амьдралын тав тухтай орчныг хайж байнгын шилжилт хөдөлгөөн хийдэг байсан гэх үзэл болно. Түүнээс гадна Монгол нутагт анхны төр улсууд үүссэн үеэс эхлэн ярих ёстой гэж үзэл хандлага байдаг.