Wednesday, December 2, 2009

Монголын аялал жуулчлалын түүхэн хөгжил
Гэвч Монголын аялал жуулчлалын хөгжлийн эхэн үеийн тухай ярихын өмнө аялал жуулчлалын үндсэн ухагдахуун, ойлголт, категориудыг эргэн харах шаардлагатай юм. Аливаа аялал жуулчлал нь юун түрүүнд хүмүүсийн өөрийн хүсэл сонирхлын үндсэн дээр, тодорхой зорилготойгоор хийгддэг. Гэхдээ тэрхүү зорилго нь танин мэдэхүйн үндсэн дээр бий болсон байх шаардлагатай ажээ. /Д.Гантөмөр, “Аялал жуулчлалын үндэс” 2003/ Тэгвэл эртний хүмүүсийн аливаа шилжилт хөдөлгөөн нь гарцаагүй амьдралын шаардлагаар хийгдсэн байдаг тул аялал жуулчлал гэж үзэх боломжгүй юм.
Дэлхий дахинаа монгол орны тухай XII зууныг хүртэл бараг мэдэгдээгүй байсан байна. Гадаадын хүмүүс манай Монголтой танилцаж судлаж эхэлсэн үе бол яах аргагүй XIII зуун билээ. Тэр цагаас өнөөг хүртэл олон орны эрдэмтэн судлаачид, жуулчид Монгол орны газар зүйн мэдээ сэлтийг цуглуулан хэмжээлшгүй үр бүтээлтэй ажиллаж иржээ. Оросын эрдэмтэн судлаач Э.М.Мурзаев монгол орныг судалсан түүхийг хуваан үзэхдээ:
1. Дундад зууны үеийн аялалууд,
2. XVIII-р зуунаас 1870 он хүртэлх үе,
3. 1870-1979 он хүртэлх үе,
4. Орчин үе
гэж үзсэн нь манай орны газар зүйн шинжлэх ухааныг түүхэн хөгжлөөр нь маш оновчтой хуваасан гэж манай орны болон бусад орны судлаач, эрдэмтэд санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.

Үнэхээр ч Монголын аялал жуулчлалын хөгжлийн эртний үе нь Чингэсийн эзэнт гүрэн байгуулагдсан үетэй салшгүй холбоотой юм. Учир нь дэлхий дахинаа урьд өмнө төдийлөн нэр нь гараагүй байсан нүүдэлчин ард түмэн ертөнц дахиныг цочроон, морин туурайгаар дэлхийг бөмбөрдөж хүн төрөлхтний түүхэнд байгаагүй аугаа эзэнт гүрнийг байгуулсан нь бусад улс түмнүүдийг анхаарлыг өөрийн эрхгүй татах болсон ажгуу. Тийм ч учраас Монголын аялал жуулчлалын хөгжлийн энэхүү үеийн гол онцлог нь тус улсын газар нутаг, байгаль цаг уурын онцлог, хүн ардын амьдрал, зан заншил зэргийг тандан судлах зорилготой inbound жуулчлалын үе байсан юм. Товчхондоо Монголчуудын үнэнхүү дайнч, эрэлхэг байж, улс түмнүүдийг нэгтгэн захирах болсон гол нууцыг эрэлхийлж ирэх гадаадын элч төлөөлөгчид, судлаач аялагчдын аялал энэ үед зонхилж байсан гэж хэлж болно. Энэ нь тэдгээр аялагчдын үлдээсэн сурвалж тэмдэглэл, зохиол бүтээлүүдээс тодорхой харагддаг. Монгол оронд гадаадын жуулчид анх орж ирэх тэр үед тэд нар явж өнгөрсөн газар нутгийн гол мөрөд, ан амьтдын тухай хэсэг хэсэг баримт цуглуулан харин монголчуудын ахуй амьдрал, зан заншлын талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тэр үед монголын хаад бусад улс орныг байлдан дагуулах аян дайн хийж байсан тул монголчуудын ууган нутаг, тэдний байр байдлыг мэдэж авах явдал уг жуулчдын гол зорилго байжээ. Тийм ч учраас тэдний бичсэн зохиолд угсаатны зүй, аж ахуй, цэргийн байгуулалтын холбогдолтой материал дийлэнх хувийг эзэлдэг ажээ.
Анхны жуулчдаас гэвэл Европын лам Плано Карпини, Вельгельм Рубрук, Венецийн худалдаачин Марко Поло, Хятадын лам Чан Чун нар он удаан хугацааны том аялалууд хийж түүнийгээ дэлгэрэнгүй тодорхойлон бичжээ. Эд нар Монгол орны байгалийн нөхцөл байдлын онцлогийг бичихдээ газар нутгийн уудам их хэмжээ, агаарын халуун хүйтний эрс тэс ялгаа, хур бороо орох өвөрмөц шинж, уул нуруу, хээр талаар аргаль, угалз, хулан, зээр элбэг, говь нутагт уул, хөндий маш олон боловч ургамал тачир, харин Хэнтийн уулст ойтой бөгөөд мод нь уулын арыг дагаж ургадаг зэргийг тэмдэглэсэн байна. Энэ мэтийн мэдээ баримт нь Монгол орны газар зүйтэй дэлхийн олон улс үндэстэнг танилцуулсан анхны зүйл учир тухайн үедээ маш өндөрөөр үнэлэгдсэн төдийгүй одоо үед ч сонирхолтой зүйл гэж үнэлэгдсээр байна.

Жиованни дел Плано Карпини - Италийн санваартан Плано Карпини бол Баруун Европоос Монголд ирсэн хамгийн анхны төлөөлөгч юм. Католик шашны тэргүүнүүд Ромын пап, Апостал ширээт нар Азийн нэгэн дайнч, нүүдэлчин ард түмэн эзэнт гүрэн байгуулж, бусад улсуудад заналхийлэх болов хэмээн эмээж, тэрхүү догшин дайнч улсыг судлах, тагнуулахаар П.Карпинийг Монгол нутагт зараалаар Монгол нутагт илгээсэн байна. Тэрээр Төв Ази, тэр дундаа Монгол оронд ирж тэдгээр улсын хүн амын аж амьдрал, соёл, ёс заншил зэрэг олон зүйлийг танин мэдсэнээс гадна тухайн орны физик газар зүй, байгаль, цаг уурын өөрчлөлт, түүхэн хөгжлийг илүүтэй судлан мэдсэн. Мөн тэр үеийн Монголчуудын эдэлж хэрэглэж байсан зэр зэвсэг, байлдааны ур ухаан, тактик стратеги зэргийг сайтар судлан мэдсэн. Түүний судлагдахуунд хамгийн их бичигдэн тэмдэглэгдсэн хүмүүс бол Татар үндэстэн юм. Татарчуудын талаар бичихдээ “Татарчуудын талаар илүү ихийг мэдье гэвэл тэд хорвоогийн бүх хүн хар ч бай, шар ч бай хэнээс ч илүү эзэндээ л үг дуугүй захирагдаж юу юунаас илүү тэднийгээ хүндэтгэж хэзээ ч эзнээсээ урвадаггүй гэдгийг санах хэрэгтэй.Тэд хоорондоо маргалдаж хэрэлдэнэ гэж үгүй, зодолдох, өвөр зуураа дайтах муудалцан бие биенээ алж шархдуулах явдал гаргана гэж огт байхгүй. Бас тэд сүрхий тэвчээртэй бөгөөд ганц хоёр хоног юу ч идэж уугаагүй хэрнээ өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй, харин ч баян цатгалан хүмүүс юм шиг байж харагддаг...” гэх мэтээр оруулж өгсөн бөгөөд хүний дотоод чанар, зан ааш аяг зэргийг нарийн тод мэдэрч тэмдэглэн авч, сүүлд номондоо оруулсан байна.

Вильгельм Рубрук - Энэ хүн нь тухайн үедээ өргөн мэдлэг, боловсролтой, ухаалаг шийдэмгий хүн байсан. 1253 оны 5-н сард Константиополь гарч хөлөг онгоцоор гарч улмаар эх газраар Орос нутгийн уудам их газрыг туулж Бат хааны нийслэл хот Хар-хорумд ирсэн. Түүнээсээ цааш Мөнх хаанд бараалхахаар явсан. Рубрук 1253 оны эцсээр Монголд хүрэлцэн ирсэн. Их хааны өргөөг даган бараг 3-н сар нүүдэллэсний эцэст 1254 оны 4-р сард Хар-хорумд ирсэн. 1254 онд нутаг буцсан. Рубрук аялалын тухай тайлан тэмдэглэл бичсэн ба тэр нь зөвхөн Монголын түүхийн талаар төдийгүй, тухайн үеийнхээ газарзүйн мэдлэгийг тэлсэн чухал бүтээл болсон юм. Рубрук энэ бүтээлдээ өөрийн дайран өнгөрсөн газар нутаг, улс орны тухай, ялангуяа XIII зууны үеийн Монголчуудын амьдрал, зан заншил, эрхлэх аж ахуйн талаар олон зүйлийг гярхай ажиглан үнэн зөвөөр тэмдэглэн бичсэн.
Марко Поло - Италийн баян худалдаачны хүү Марко Поло өөрийн эцэг Николай, авга ах Матевей нарын хамт 1263 онд Акка хотоос гарч Ойрхи Дорнод, Дундад Ази, Төв Ази, Өмнөд ба Баруун Өмнөд Азийн олон улс орноор аялжээ. Жуулчлан очсон улс орны хамгийн умард зах нь Монголын Хар-хорум, өмнөд зах нь Суматрийн арлын хойт хэсэг байсан бол өрнөд хэсэг нь Ойрхи Дорнод, дорнод нь Кинсай буюу одоогийн Ханьжоу хот бөгөөд Энэтхэг, Төвд, Бирмийн зүүн зах, Афганистан, Иран, Ирак зэрэг улсаар явжээ. Монголын эзэнт гүрний хаан Хубилайн дэргэд 17 жил суухдаа Монголчуудын ахуй амьдрал, тэдгээрийн түүхэн үе зэрэгтэй нарийн танилцан тэмдэглэж авсан ба түүнийгээ “Хорвоогийн элдэв сонин” /Энэхүү бүтээлээ 1298 онд Генуя хотноо гянданд сууж байхдаа хамт хоригдож байсан Пизанскийн Рустиканад хэлж бичүүлсэн /Орчлонгийн элдэв сонин 1-р бүлэг Оршил// гэсэн дэлхий дахинаа алдартай бүтээлдээ оруулсан байдаг нь хойч үеийнхэнд өмнөх түүхээ мэдэж авах сайхан боломжийг олгосон юм. Мөн Монголын эзэнт гүрний их хаан Хубилайн тухай маш тодорхой бичсэн байдаг. Түүний дотоод зан чанар, биеийн байдал зэргээс гадна хан хөвгүүдийн талаар мөн дурдсан байдаг. Монголын эзэнт гүрний харуул солих дэг, найр хурим төрсөн өдөр тэмдэглэх ёслол, ан авд мордох, цаасан мөнгө гүйлгээнд оруулж эхлэх, замын дэргэдүүр мод тарьсан тухай, тариа будаа тарих хураах, алба нарын уудаг архи, шашин шүтлэг, сүнс зэргийн талаар ихэд дэлгэрэнгүй оруулсан байдаг. /“Хорвоогийн элдэв сонин” 79-104-р бүлэг/

XIII зуунд хэдхэн жуулчид тэр үеийн Монголын нийслэл Хархорин хотыг чиглэж тус орны төв хэсгээр явж өнгөрсөн бол XVII-р зуунаас эхлэн XIX-р зууны дунд үе хүртэл олон зуун хүмүүс Монголын янз бүрийн нутгаар явсан тул тэдний үлдээсэн бичиг номонд Монголын баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх уудам их газрын тухай мэдээ баримт ямар нэг хэмжээгээр орсон байна.

XIX зууны сүүлч, XX-р зууны эхээр Монгол оронд ирж судалгаа хийсэн жуулчид, эрдэмтдийн тоо түрүү түрүүнийхээс хавьгүй олон болсон бөгөөд тэдний дотор Оросын эрдэмтэд дийлэнхийг нь эзлэнэ. 1845 онд Оросын газар зүйн нийгэмлэг байгуулагдаж газар зүйн иж бүрэн судалгааг амжилттай зохион явуулж орос орны зүүн захын нутаг Дундад Азийг ихээхэн далайцтай судалсан байна. Энэ үеийн олон жуулчид, судлаачдын дотроос хийсэн ажлын цар хүрээ, үр дүнгийн хувьд Н.М.Пржевальский, З.А.Матусовский, Г.Н.Потанин, М.В.Певцов, В.А.Обручев, П.К.Козлов, В.Л.Камаров, М.А.Усов нарыг дурдаж болно.
З.А.Матусовский 1870 онд Алтай, Хангайн уулс, Их нууруудын хотгороор аялаж явсан газрынхаа зургийг авсан бөгөөд “Хятад гүрний газар зүйн тойм” гэсэн номондоо монгол орныг тусгайлан бичжээ. Энэ нь манай орныг Европынхонд дэлгэрэнүй танилцуулсан анхны явдал байлаа. /газар зүйн хувьд/

Монгол орны газар зүйн тухай шинжлэх ухааны үндэслэлтэй төсөөллийг бий болгосон хүн бол яах аргагүй Н.М.Пржевальский юм. Энэ хүн 1870-1880 оныг хүртэл Төв Азиар 4 удаа том аялал зохион байгуулсан бөгөөд энэ аялалуудаараа нутаг ус, байгаль хүн зоны тухай дэлгэрэнгүй материал цуглуулж бусдад түгээн тунхагласанаараа дэлхийд алдаршсан билээ. Тэрбээр хэд хэдэн том бүтээл туурвисан бөгөөд түүний ”Монгол ба Тангадын орон” номонд тахь, хавтгай зэрэг амьтадын тухай анх удаа гарсан бөгөөд, дэлхий дахинд тахийг “Пржевальскийн адуу” гэж нэрлэх болжээ. Түүний нээсэн адуу хэдий манай оронд устсан боловч мон&atild

No comments:

Post a Comment