Wednesday, December 9, 2009

америкийн ногоон карт


Ногоон картын сугалааны бүртгэл хэвийн үргэлжилж байна
2009 оны 1 сарын 22
Сүүлийн үед АНУ руу явах ногоон карт /Green Card/-ийг гурван сар хүртэл явуулаад зогсоох гэж байгаа талаар ярих болсон. Энэ талаар “Green Card Center”-ийн ажилтан Б.Анхбаяраас тодрууллаа.

-Ногоон картыг гурван сар хүртэл бүртгэж аваад дахин явуулахгүй гэж үнэн үү?

-Үгүй ээ. Ташаа мэдээлэл байна. Манай төв нь картын бүртгэлээ аваад дууссан байгаа. Жил бүр энэ бүртгэлээ явуулах хэвээрээ байгаа.

-Бүртгэл хэвийн явагдаж байгаа гэж үү?

-Тийм ээ. Жил бүрийн арав, арваннэгдүгээр сард бүртгэлээ аваад бид АНУ руу явуулж байгаа. Хариу нь хойтон жилийн тав, долдугаар сард гарах байх. Жил бүр сугалааныхаа бүртгэлийг явуулж байна.

-Сугалаанд оролцохын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Одоогоор сугалаанд оролцох боломжгүй. Учир нь бид энэ жилийн бүртгэлээ сая арав, арваннэгдүгээр сард авчихсан. Хойтон жилийн арав, арваннэгдүгээр сард бүртгүүлж байж л сугалаанд оролцоно. Бид цахим сүлжээгээр бүртгэж байгаа, эсвэл манай төв дээр ирээд бүртгүүлж болно.

-Ногоон картын сугалаанд оролцсон хүн дахин оролцож болох уу?

-Болно. Бүр АНУ руу виз авах гэж байгаад хар тамга даруулсан байсан ч орж болно.

-Та төвийн хаягаа хэлээч.

-Манайх Улсын их дэлгүүрийн урд, “Хаан бууз” зоогийн газрын доор “Американ Аккумулятор” дэлгүүрийн байранд Ногоон картын төв /Green Card Center/ гэж байгаа. Сугалаанд оролцохыг хүссэн хүмүүс манай дээр ирээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

No comments:

Post a Comment