Tuesday, May 11, 2010

Английн түүхэн дэх 16 настай хамгийн үнэтэй тоглогч

Английн хөлбөмбөгийн шигшээ болон Лондоны "Арсенал" багийн авьяаслаг залуу тоглогч Тео Уолкотт өнөөдөр 20 нас хүрч байна......
.

Нэг өдөр түүний найзын багт хүн дутсан учир анх удаа талбайд гарч хөлбөмбөг тоглосон гэдэг. Түүнээс хойш удалгүй орон нутгийнхаа хөлбөмбөгийн "Ньюбери" багт тоглох болжээ. "Ньюбери"-д тоглосон анхны улиралдаа л Тео зуу гаруй гоол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан байна. Удалгүй "Саутгемптон"-д ирж, 2004-2005 оны улиралд Английн залуучуудын цомын финал хүртэл явжээ.

Тэрбээр 16 нас, 143 хоногтой "Саутгемптон"-ы түүхэн дэх хамгийн залуу үндсэн тоглогч болсон.
Чухам энэ үеэс л Английн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд гайхалтай авьяаслаг залуу хүүгийн талаар бичиж, түүнийг премьер лигийн топ клубуудын нэгд ирэх талаар шуугих болжээ.

2006 оны нэгдүгээр сарын 20-нд Тео Уолкотт "Арсенал"-тай таван сая фунтын гэрээ байгуулсан бөгөөд дараа нь 12 сая болон өсч, түүнийг Английн түүхэн дэх хамгийн үнэтэй 16 настай тоглогч болгосон юм. Үүнээс 17 хоногийн дараа "Портсмут"-тай хийсэн тоглолтод сэлгээгээр талбайд гарч "Арсенал"-ын төлөө анхны гоолоо хийжээ. 2006 оны наймдугаар сарын 19-нд премьер лигт анхны тоглолтоо хийж, үндсэн бүрэлдэхүүнд тоглоод анхны гоолоо Лигийн цомын тэмцээнд "Челси"-гийн хаалганд хийсэн. Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан дөрвөн тоглолтод орж, гурван гоол хийгээд байна.

No comments:

Post a Comment