Tuesday, May 11, 2010

Archive for the ‘Цэцэг’ Category


Цэцэгний хэл.....

 
March 2nd, 2008 by admin | 4 Comments | Filed in Цэцэг
Цэцэг болгон, цэцгийн өнгө бүрт өөрийн гэсэн нууц утга агуулга, илэрхийлэл нуугдаж байдаг. Бас цэцгийн баглаанд орсон тоо ширхэг нь ч олон зүйлийн тухай өгүүлдэг тул сонголт хийхдээ бидний бэлтгэсэн зөвлөгөөг анхааран уншаарай.




Tags: ,

Цэцэг

February 27th, 2008 by admin | 1 Comment | Filed in Цэцэг
Мэдээж хамгийн чухал, нандин бэлэг бол цэцгийн баглаа. Цэцгийн баглаа бол бэлгийн хувьд хуучинсаг зүйл огт биш, харин ч хамгийн эрхэм, хэзээ ч хуучиршгүй, сонгодог сайхан уламжлал юм. Цэцэг заавал байх ёстой зүйлийн нэг ч цорын ганц бэлэг биш билээ.


Tags:

Дандаа услаад байж болохгvй шvv

May 13th, 2006 by admin | 9 Comments | Filed in Цэцэг
Хайртай цэцгээ сайхан ургуулахын тулд өдөр болгон услаад байх нь буруу. Долоо хоногт хоёр удаа жижигхэн цорготой шvршvvрээр навчинд ус хvргэлгvй усална.
Ус нь тасалгааны температураас дулаан байх ёстой бөгөөд хvйтэн ус ургалтыг зогсоож, vндсийг ялзруулж мэднэ. Мөн крантны усаа нэг хонуулаад цэцгээ усалж байгаарай.
Зуны хэт халуун наранд хатаж, тvлэгдэхээс сэргийлээрэй.
Тасалгааны ургамлын хөрс амархан мууддаг учраас 14 хоногт нэг удаа бордож бай.
(more…)

Орох айлны өнгө vvднээсээ

May 13th, 2006 by admin | 6 Comments | Filed in Цэцэг
Сууцныхаа тагт, vvд, хашаандаа цэцгийн мандал тарих гэж байгаа бол яг одоо цаг нь.Мандлын цэцэг 7-14 хоногт соёолдог бөгөөд бэлэн vрсэлгээ авбал илvv хялбар байх болов уу. Тагтаа гоёмсог цэцгээр чимэх хvсэлтэй хvн цэцгийн дэлгvvрээс шаардлагатай сав, суурь, багаж, усалгааны тоног төхөөрөмжvvдийг авах нь тохиромжтой.

Тайван амьдрал, аз жаргалыг дуудагч цэцэгс

May 4th, 2006 by admin | 6 Comments | Filed in Цэцэг
Цэцэгс бvхэн өөр өөрийн ааш аягтай. Танай гэрт байнга хэрvvл маргаан гарч, ууртай хvмvvс амьдардаг бол тасалгаан дахь цэцэг төдий л сайн ургахгvй, гундуухан байх вий. Бага насны хvvхэдтэй, инээд хөгжилтэй айлд цэцэг өдрөөс өдөрт өнгөжин өсдөг. Харин эзнийх нь ажил алба өөдрөг байвал хугацаанаас өмнө дэлбээлдэг.
Гэрийнхээ vvд хавьд өргөст кактус тавьвал муу хэл амыг зайлуулдаг гэдэг Өнгөт кактус цахилгаан бараанаас гарах хэт ягаан туяаны энергийг өөртөө шингээдэг. Шимтэглээ өрөөний муухай vнэр, хиншvv хярвас, муухай vнэрийг авдаг.

Цэцэгчин болох уу?

May 4th, 2006 by admin | No Comments | Filed in Цэцэг
Цэцэг тарих хамгийн энгийн аргуудыг санал болгоё.
Vvний тулд:
1. Эхлээд vржvvлэх цэцгээ сонгож мөчрийг нь 4-5 vеийн доогуур тайрч аваад усанд хийнэ. Vндэслvvлэх мөчрийн гуравны нэг нь усанд байх ёстойг санаарай. Усны хлорыг арилгахыг тулд нэг өдөр сойх бөгөөд өдөр бvр солих шаардлагатай. Гэрэлтэй, дулаан газар байсан мөчир 3-4 долоо хоногийн дараа иш нь бvдvvрч vндэс нь гардаг. Энэ vед авч шороонд суулгана.

Гэрт ямар цэцэг тохиромжтой вэ?

May 4th, 2006 by admin | 2 Comments | Filed in Цэцэг
Тасалгааны бvхий л төрлийн цэцгийг уншигч та гэртээ тарьж болно. “Цэцэг” төвд гэхэд л тасалгааны 500 гаруй нэр төрлийн цэцэг байдаг гээд бод доо. Өргөн сонголт хийх боломжтой байгаа биз. Шимтэглээ, хайтангийн төрлvvд, өнгөт болон өргөст кактус, унаган хэл, төрөл бvрийн мөлхөө, цахирмаа, удамбор, тасалгааны сарнай, хулс гээд нэрлээд зөндөө. Хэрэв таны гэрт vргэлж зун цаг ноёлж байх ёстой гэж vзвэл, та цэцгийн vрийг нэг боодол нь 250-1200 том цэцгийг дунджаар 6500, том модыг 240 мянга хvртлэх төгрөгөөр авч болно.

Яг таны хvvхэд шиг цэцэг

May 4th, 2006 by admin | 1 Comment | Filed in Цэцэг Хvн амьдралдаа их олон зvйлээс сэтгэлийн таашаал, баяр, халуун дулаан эрч хvч авч байдаг. Тэдгээрийн нэг нь тасалгааны цэцэг. Ойр орчимынхоо бохир агаарыг өөртөө шингээн, хvчил төрөгч ялгаруулан цэнгэг агаарыг бий болгодог тэрхvv ногоон ургамал бидний эрvvл мэндэд чухал ач холбогдолтой. Өрөө тасалгаанд тарьсан цэцэг нь эрvvл мэндэд тустайгаас гадна сэтгэлийн таашаал, баяр хөөр, аз жаргалыг эзэндээ дууддаг гэнэ шvv. Яг л таны хvvхэд гэсэн vг.

No comments:

Post a Comment